card

Vicky Yoga төв нь жирэмсний иог бясалгалын хөтөлбөртөө элсэлт авч эхэллээ.

Эхийн хэвлий дэх боловсрол буюу жирэмсний иог

Иог бол Гарба санскар (Garbha sanskar)- ын салшгүй чухал хэсэг юм.

Гарба санскар гэдэг нь санскритаар “Эхийн хэвлий дэх боловсрол” гэсэн утгатай үг бөгөөд хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэн бий болсон тэр мөчөөс оюун ухааны хөгжил, зан төлвийн хүмүүжил нь эхэлдэг гэж үздэг. Хүүхдээ тээх явцад эхийн сэтгэл санаа ямар байхаас шалтгаалж хэвлий дэх хүүхдийн ааш зан тодорхойлогддог.

Энэ талаар орчин үед эрдэмтэд олон олон судалгаа баримтаар баталсан байдаг бөгөөд энэ талаар Энэтхэгийн нэн эртний Ведийн болон бусад эртний судруудад маш тодорхой бичсэн байдаг.

Таны хүүхэд хэвлийд байхдаа л таны сонсч буй хөгжим, бусад дуу чимээ, тэр бүү хэл таны бодол, мэдрэмжийг ч чагнаж, эргээд тэр бүхэндээ хариу үйлдэл үзүүлж байдаг. Тийм ч учраас жирэмсэн үедээ сэтгэл санаагаа тайван амгалан, эерэг байлгах хэрэгтэй.

Жирэмсний иогийг 12-14 долоо хоногтойгоос хийж эхлэх нь зүйтэй.

Иог нь хүүхэд тээж байх хугацаанд төдийгүй төрөлтийн явцад болон төрсний дараа ч эх хүүхдийн аль алинд нь ач тусаа өгсөөр байдаг. Жирэмсэн иогийн энгийн, хялбар дасгалууд бие махбодийг уян хатан болгож, жирэмслэлтээс үүдэлтэй бие махбод болон сэтгэл санааны олон олон өөрчлөлт, асуудлуудыг шийдэхэд туслахаас гадна төрөлтийн өмнөх болон төрөлтийн дараах шинэ нөхцөл байдлуудад эх хүүхэд хоёрыг бэлтгэж өгдөг.

Амьсгалын зөв техник, биеийн дасгалыг бясалгалтай уялдуулан сурснаар ургийг энх тунх, тайван амгалан тээж, эрүүл зөв төрөлтөнд бэлддэг.

Жирэмсний үед бясалгал хийснээр хий хоосон айдас түгшүүр, санаа зовнил зэргээс ангижрах боломжтой.

Мөн жирэмсний иогийн дасгалуудыг хийснээр хэвлийн булчинг чангаруулж, аарцагны хэсгийн ясыг бэхжүүлснээр төрсний дараа бие махбод хуучин хэвэндээ эргэж орох нь хурдан, хялбар болдог.

Гэвч жирэмсний иогийг мэргэжлийн багшийн удирдлага дор хичээллэхгүй бол эсрэг заалттай маш олон дасгал хөдөлгөөн байдаг тул өөрийн дураар болон мэргэжлийн бус багшийн заавраар хийх нь маш эрсдэлтэй юм.

Хэрэв та хэвлий дэх үрээ эрүүл саруул тээж, жирэмсний болон төрөлтийн явцад, түүнчлэн төрсний дараа ч сэтгэл санаа, бие бие махбодио эрүүл энх, тайван амгалан байлгахыг хүсвэл Vicky Yoga төвөөс явуулж буй жирэмсний иог бясалгалын цогц хөтөлбөрт хамрагдаарай!

Хөтөлбөр долоо хоногийн Даваа, Лхагва, Баасан болон Мягмар, Пүрэв, Бямба гаригийн 13:00-14.05, 18:30-19:35 цагийн хооронд тус тус явагдах бөгөөд 7 хоногт 3 удаа буюу 1 сарын хөтөлбөрт 12 удаагийн хичээл багтсан байдаг.

Төлбөр, хөнгөлөлт:

- Хуучин суралцагчид буюу манай төвөөс зохиогдсон жирэмсний болон бусад иог, бясалгалын танхимын хөтөлбөрт болон зуны yoga retreat хөтөлбөрт хамрагдаж байсан бол 20% хөнгөлөлттэй (159,000 төгрөг)
- Шинэ суралцагчид 10% хөнгөлөлттэй (179,000 төгрөг) бүртгүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг манай www.vickyyoga.com болон Vicky Yoga пэйжээс авах мөн 9008-8338 дугаар руу залган бүртгүүлэх боломжтой.

Иогийн Гүрү Vicky

Хөтөлбөрийг Энэтхэгийн Бангалор хотод Soham Ayur Yoga Ashram иогийн сургуулийг төгссөн, Хатха иог болон Аштанга иогийн багшаар суралцаж олон улсад багшлах эрх авсан, Yoga Alliance ОУ-ын байгууллагын RYT200 болон RYT300 цагийн сургалтыг эзэмшсэн, Иогийн Гүрү цолтой багш Vicky удирдан явуулна.


Дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүкийн Vicky Yoga page, www.vickyyoga.com сайт, 90088338 дугаараас авна уу?

 

Бүртгүүлэх

Төлбөр хүлээн авах данс
БАНК: Хаан банк
ДАНС: 5023161885
ХҮЛЭЭН АВАГЧ: Цолмонгэрэл
ГҮЙЛГЭЭНИЙ УТГА: Өөрийн нэр болон утас

Хүсэлт илгээх