card

Vicky Yoga төв нь Энэтхэгийн уламжлалт Хатха иог бясалгалын хөтөлбөртөө элсэлт авч эхэллээ.

Бүртгүүлэх

Vicky Yoga төв нь Энэтхэгийн уламжлалт Хатха иог бясалгалын цогц хөтөлбөртөө элсэлт авч эхэллээ.

Хатха иог гэж юу вэ?

Уламжлалт Хатха иог нь дараах 8 шатаас бүрдэх бөгөөд дан ганц asana буюу биеийн дасгалаар иогийг төлөөлүүлэх нь хэт өрөөсгөл ойлголт юм.

1. Yama (Цээрлэх үйлүүд буюу өөрийгөө хянах)
2. Niyama (Хийх ёстой үйлүүд буюу дэг журам)
3. Asana (Бие махбодын дасгал)
4. Pranayama (Амьсгалын дасгал)
5. Pratyahara (5 мэдрэхүйн шунал хүслээс өөрийгөө тусгаарлах)
6. Dharana (Төвлөрөл)
7. Dhyana (Бясалгал)
8. Samadhi (Өөрийгөө танин мэдэх/Гэгээрэлд хүрэх)

Манай хөтөлбөрт хамрагдсанаар дээрх ухагдахуунуудыг судлан суралцаж, иог бясалгалын гүн гүнзгий ойлголт, мэдлэгийг олж авдаг.

Хичээллэх цагууд

- Даваа, Лхагва, Баасан гаригийн анги: 6:00, 7:30, 9:00, 12:00, 17:30 цагийн иог, бясалгалын цогц хөтөлбөр (Насанд хүрэгчдийн анги)

- Мягмар, Пүрэв, Бямба гаригийн анги: 6:00, 7:30, 9:00, 12:00, 17:30 цагийн иог, бясалгалын цогц хөтөлбөр (Насанд хүрэгчдийн анги)

1 удаагийн хичээл 60-65 минут үргэлжилнэ.

Жич: Байгууллага, хамт олон өөрсдөө цагаа тохирон сонгох боломжтой.

Хөтөлбөрийн төлбөр

12 удаагийн хичээлтэй, 1 сарын хөтөлбөрийн төлбөр 199,000 төгрөг.

Хөнгөлөлт:

- Хуучин суралцагчид буюу манай төвөөс зохиогдсон иог, бясалгалын танхимын хөтөлбөрт болон зуны yoga retreat хөтөлбөрт хамрагдаж байсан бол 20% хөнгөлөлттэй (159,000 төгрөг)

- Шинэ суралцагчид 10% хөнгөлөлттэй (179,000 төгрөг)

- Гэр бүлийн хөнгөлөлт болон хосуудын хөнгөлөлт- 20% (159,000 төгрөг)

- Байгууллага, хамт олонд (8-аас дээш хүн) зориулсан хөнгөлөлт- 30% (139,000 төгрөг)

Хэдийд хамрагдвал илүү үр дүнтэй вэ?

- Ажилдаа явахаас өмнө, өлөн ходоодтой байхдаа буюу ямар нэг юм идээгүй үедээ өглөөний бясалгал болон иогийн дасгал хийн шинэхэн өдрөө эхлүүлэх нь бүтэн өдрийн турш таны бие махбодийг сэргэг, эрүүл, эрч хүчтэй болгоно.

- Өдрийн цайны цагаараа чилж ядарсан бие махбодио хөдөлгөж, оюуны ачааллаасаа ангижирснаар өдрийн үлдсэн хугацааг эрч хүчтэйгээр, ажлын бүтээмж өндөртэйгөөр өнгөрүүлэх боломжтой.

- Оройн хөнгөн хоолноосоо өмнө бясалгал, иогийн дасгал хийснээр өдрийн турш хуримтлуулсан сэтгэл санаа бие махбодийн алжаал ядаргаагаа тайлж, тайвшран, ингэснээр гэр бүлтэйгээ илүү тайван, халуун дулаан уур амьсгалтайгаар үдшийг өнгөрүүлж, эрт, бат бөх унтаж амардаг болох зэрэг олон олон ач тустай байдаг.

Хэн хамрагдах боломжтой вэ?

Хөтөлбөрт 12-оос дээш насны хүүхэд болон бүхий л насны хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд урьд өмнө иогийн дасгал, бясалгалаар хичээллэж байсан туршлага огт шаардахгүй, цаг заваа сайтар зохицуулаад биед эвтэйхэн хувцас, хөлсний алчууртайгаа ирэхэд л болно.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Урт цагааны гудамж, Pearl Tower A корпус 6 давхарт.

Хөтөлбөрт хамрагдахын тулд www.vickyyoga.com сайтаар бүртгүүлэн, хариу мессэжээр илгээгдэх дансны дугаар руу төлбөрөө 100% шилжүүлэн бүртгэлээ баталгаажуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүкийн Vicky Yoga page, www.vickyyoga.com сайт, 9008-8338 дугаараас авна уу?

Иог таныг дуудсан цагт таны нөхцөл боломж бүрддэг.

Төлбөр хүлээн авах данс

БАНК: Хаан банк 
ДАНС: 5023161885
ХҮЛЭЭН АВАГЧ: Цолмонгэрэл
ГҮЙЛГЭЭНИЙ УТГА: Өөрийн нэр болон утас

Бүртгүүлэх

Багшийн тухай

Иогийн Гүрү Vicky

Хөтөлбөрийг Энэтхэгийн Бангалор хотод Soham Ayur Yoga Ashram иогийн сургуулийг төгссөн, Хатха иог болон Аштанга иогийн багшаар суралцаж олон улсад багшлах эрх авсан, Yoga Alliance ОУ-ын байгууллагын RYT200 болон RYT300 цагийн сургалтыг эзэмшсэн, Иогийн Гүрү цолтой багш Vicky удирдан явуулна.


Дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүкийн Vicky Yoga page, www.vickyyoga.com сайт, 90088338 дугаараас авна уу?

 

Хүсэлт илгээх