card

Хүүхдүүддээ зориулсан хөтөлбөр маань даваа, лхагва, баасан гаригуудад явагдаж эхэллээ.

Хүүхэд иогийн амьсгалын болон биеийн дасгал, төвлөрөл, бясалгалыг хийж сурснаар өөр өөрсдийн насанд бий болдог стресс бухимдал, шийдвэрлэж чадахгүй асуудлуудаа өөрсдийн дотоод хүчээр ухаалгаар, зөвөөр шийдвэрлэхэд, аливааг эерэгээр хардаг болоход, амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай нэгэн байхад, өөрийгөө болон бусдыг чин сэтгэлээсээ хайрлахад суралцдаг юм.

Сүүлийн үед, хүүхдийг аль болох багаас нь бясалгалд суралцуулах нь түүний насан туршийн амьдралыг илүү утга учиртай, аз жаргалтай болгодог гэдгийг олон эрдэмтэн судлаачид баталсаар байгаа билээ. Иймээс ч гадаадын олон олон бага, дунд, ахлах сургуулиуд хичээлийн хөтөлбөртөө бясалгал, иогийг нэмж, мэргэжлийн багш нараар заалгах болсон.

Манай хөтөлбөр нь зөвхөн хүүхдийн бие бялдар, насны онцлогт тохирсон амьсгал болон биеийн дасгал, төвлөрлийг уламжлалт хатха иогийн хөтөлбөрийн дагуу Энэтхэгт төгссөн олон улсад багшлах эрхтэй мэргэжлийн багш удирдан явуулдгаараа онцлог, давуу талтай юм.

Нас:
8-10, 11-16 насныхан хамрагдах боломжтой.

Хичээллэх хугацаа:
1 сар буюу 7 хоногт 3 удаа

Төлбөр:

Үндсэн төлбөр: 199,000 төгрөг
3 сарын буюу 36 удаагийн хичээл (50% хөнгөлөлттэй үнэ)- 299,000 төгрөг

Багшийн тухай

Иогийн Гүрү Vicky

Хөтөлбөрийг Энэтхэгийн Бангалор хотод Soham Ayur Yoga Ashram иогийн сургуулийг төгссөн, Хатха иог болон Аштанга иогийн багшаар суралцаж олон улсад багшлах эрх авсан, Yoga Alliance ОУ-ын байгууллагын RYT200 болон RYT300 цагийн сургалтыг эзэмшсэн, Иогийн Гүрү цолтой багш Vicky удирдан явуулна.


Дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүкийн Vicky Yoga page, www.vickyyoga.com сайт, 90088338 дугаараас авна уу?

Төлбөр хүлээн авах данс

БАНК: Хаан банк 
ДАНС: 5023161885
ХҮЛЭЭН АВАГЧ: Цолмонгэрэл
ГҮЙЛГЭЭНИЙ УТГА: Өөрийн нэр болон утас

Бүртгүүлэх

Хүсэлт илгээх