Yoga Retreat

Та бүхэн минь дэлгэр зуны өдрүүдээ тавтай сайхан өнгөрүүлж байна уу?

“Vicky Yoga” төвөөс зун бүр уламжлал болгон зохион байгуулдаг Yoga Retreat буюу иогаар алжаал ядаргаа тайлах амралт-сургалтын хөтөлбөр маань Улаанбаатар хотоос 55км зайд орших, Горхи Тэрэлжийн үзэсгэлэнт байгалиар хүрээлүүлсэн “Байгалийн нууц” амралтын газарт дахин явагдаж буйг сонордуулахад таатай байна.

Хэзээ?

- Хөтөлбөр 2019 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл буюу Даваагаас Баасан гаригт 5 хоногийн хугацаатай үргэлжилнэ.

Тус хөтөлбөрт хамрагдсанаар Энэтхэгийн уламжлалт иогийн талаар үндсэн ойлголтыг авах бөгөөд өдөр тутмын оюуны болон биеийн ачаалал, гадаад орчны нөлөөлөл, дуу чимээ, стрессээс холдож, нам гүмд, амгалан тайван байдлыг мэдэрч, байгаль дэлхийтэйгээ ойртон өөрийн дотоод мөн чанарыг нээн, иогийн арга ухаанаар бие махбод, оюун ухаан, сүнслэг биеэ цэвэрлэн, алжаалаа бүрэн тайлж амрах юм.

Иогийн 8 мөчир буюу дараах ухагдахуунууд нь цогцоороо нийлж иог болдог бөгөөд дан ганц asana буюу биеийн дасгалаар иогийг төлөөлүүлэх нь хэт өрөөсгөл ойлголт юм.

1. Yama (Цээрлэх үйлүүд буюу өөрийгөө хянах)
2. Niyama (Хийх ёстой үйлүүд буюу дэг журам)
3. Asana (Бие махбодын дасгал)
4. Pranayama (Амьсгалын дасгал)
5. Pratyahara (Таван мэдрэхүйн шуналаас ангижрах буюу Гадаад хүчин зүйлсээс өөрийгөө тусгаарлах)
6. Dharana (Төвлөрөл)
7. Dhyana (Бясалгал)
8. Samadhi (Өөрийгөө таних)

Хөтөлбөрт:

- Өглөө сэрэхээс шөнө унтах хүртэлх амьдралын зөв хэвшил
- Тарни, уншлагууд
- Нар мандах болон нар жаргах үеийн бясалгал
- Бүтэн биеийн халаалт
- Нарны мөргөл болон амрааж, тайвшруулах иогийн байрлалууд, эмчилгээний дасгалууд
- Чагч эмчилгээ
- Амьсгалын дасгалууд (тайвшруулах, бие махбод цэвэрлэх, оюун ухаан сайжруулах, өвчин эмгэгээс сэргийлэх зэрэг)
- Бие махбодийн цэвэрлэгээ (Shat Kriya)
- Тайланд улсын мэргэжлийн массажистуудаар хийгдэх уламжлалт Тай массаж зэрэг багтана.

Хөтөлбөрийн үнэнд:

- Хатха иогийн 20 цагийн цогц сургалт
- 5 хоног байрлах байр (шүршүүр)
- Тай массаж (1 удаа, 60 минут үргэлжилнэ)
- Бие махбодийн цэвэрлэгээ
- Өдрийн 3 удаагийн эрүүл хоол (веган буюу махгүй хоол)
- Жимс, жимсгэнэ
- 2 удаагийн буюу өглөө оройн, бие махбодыг сэргээх болон тайвшруулах энэтхэг органик цай зэрэг орсон.

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Хөтөлбөрт хамрагдахын тулд www.vickyyoga.com хаягаар бүртгүүлэх болон 9008-8338 дугаар руу нэр, утасны дугаараа илгээж, хариу мессэжээр илгээгдэх дансны дугаарт төлбөрөө 100% шилжүүлэн бүртгэлээ баталгаажуулна.

Хэзээ очих вэ?

Оролцогчид хөтөлбөр эхлэхийн өмнөх Ням гаригт оройн 17:00-18:00 цагийн хооронд 'Байгалийн нууц' амралтын газартаа очиж өрөөндөө байрлаад оройн хоолондоо орж, үүний дараа танилцуулах хичээл 20:00 цагт эхэлнэ.

Жич: Хотоос нэгдсэн унаагаар явахгүй.

Жич: Хөтөлбөрт бүх насны эрэгтэй эмэгтэй хүмүүс, 8-аас дээш насны хүүхэд, 3-аас дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд хамрагдах боломжтой. Мөн өмнө нь иогоор хичээллэж байсан туршлага огт шаардахгүй.

Багшийн тухай:

Хөтөлбөрийг Энэтхэгийн Бангалор хотод Soham Ayur Yoga Ashram иогийн сургуулийг төгссөн, Хатха иог болон Аштанга иогийн багшаар суралцаж олон улсад багшлах эрх авсан, Yoga Alliance ОУ-ын байгууллагын RYT200 болон RYT300 цагийн сургалтыг эзэмшсэн Иогийн Гүрү Vicky удирдан явуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүкийн Vicky Yoga page, www.vickyyoga.com саит, 90088338, 99730990 дугаараас авна уу?

Таныг иог дуудсан тэр үед л танд бүх боломж нээгддэг

Бүртгүүлэх

Төлбөр хүлээн авах данс
БАНК: Хаан банк
ДАНС: 5023161885
ХҮЛЭЭН АВАГЧ: Цолмонгэрэл
ГҮЙЛГЭЭНИЙ УТГА: Өөрийн нэр болон утас

Зургийн цомог

Хүсэлт илгээх