Та бясалгалыг яг юунд хэрэгтэйг, ямар ач тустайг төдий л мэддэггүй юу? 

Та бясалгаж сурахаас хойш суудаг, таны хийх зүйл мөн гэж боддоггүй бол хэдхэн минут гарган дараах 100 ач тусыг уншаад танд хэрэгтэй гэснүүдээ тоолоод үзээрэй. 
Хэрэв танд тустай, нэн шаардлагатай зүйлс 15-аас дээш гарч ирвэл яг одоо яаравчлан бясалгалд суралцаарай.

1.Хүчилтөрөгчийн хэрэглээг багасгана. 
2.Амьсгалын тоог бууруулна. 
3.Цусны эргэлтийг нэмэгдүүлж, зүрхний цохилтыг удаашруулна. 
4.Дасгал хийх тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлнэ. 
5.Бие махбодийг тайвшралын гүнзгий түвшинд аваачна. 
6.Цусны даралт өндөртэй хүмүүст даралт бууруулах эмчилгээ болно.
7.Цусан дахь лактат буюу сүүн хүчлийн хэмжээг бууруулснаар сэтгэлийн түгшүүр 
зовнилыг багасгана. 
8.Булчингийн чангаралыг багасгана. 
9.Харшил, үе мөчний үрэвсэл зэрэг архаг өвчнийг эмчилнэ. 
10.Сарын тэмдгийн өмнөх синдромыг намжаана. 
11.Хагалгааны дараах нөхөн сэргэлтийг сайжруулна. 
12.Дархлааны тогтолцооны үйл ажиллагааг дэмжинэ. 
13.Вирусын ажиллагаа, үйл явцыг удаашруулж, сэтгэл зовнилыг багасгана. 
14.Эрч хүч, энерги, тамир тэнхээг нэмэгдүүлнэ. 
15.Илүүдэл жинг багасгана. 
16.Чөлөөт радикалыг бууруулж, эд эсийн гэмтлийг багасгана. 
17.Арьсны бүтцийг сайжруулна. 
18.Цусан дахь холестеролын хэмжээг бууруулж, зүрх судасны өвчнөөс урьдчилан 
сэргийлнэ. 
19.Уушгинд очих агаарын урсгалыг нэмэгдүүлж, амьсгалах үйл явцыг хялбаршуулна. 
20.Хөгшрөлтийн явцыг удаашруулна. 
21.Архаг, хууч өвчний өвдөлтөөс сэргийлж, багасгаж, хянахад тусална. 
22.Хөлсний булчирхайн үйл ажиллагааг хэвийн болгосноор хэт их хөлрөлтийг 
багасгана. 
23.Толгойн өвдөлт болон толгой таллаж өвдөх өвчний зовиурыг арилгана. 
24.Тархины үйл ажиллагааг сайжруулна. 
25.Энергийн алдагдлыг багасгана. 
26.Эмийн хэрэглээг бууруулна. 
27.Бие махбодийн идэвхийг нэмэгдүүлнэ. 
28.Багтраа өвчний буюу астма өвчнийг эдгээнэ. 
29.Тамирчдын амжилтыг нэмэгдүүлнэ. 
30.Таны бие махбодийг хэвийн жинд тань хүргэнэ. 
31.Дотоод шүүрлийн булчирхайн тогтолцоог зохицуулна. 
32.Мэдрэлийн тогтолцоог амрааж, тайвшруулна. 
33.Үргүйдлийг эмчилнэ. 
34.Өөртөө итгэх итгэлийг бий болгоно. 
35.Серотонин буюу баяр баясгалангийн гормоны түвшинг нэмэгдүүлж, энэ нь зан 
аашинд эерэгээр нөлөөлнө. 
36.Айдас түгшүүрээс ангижруулна. 
37.Бодлоо хянахад тусална. 
38.Анхаарал төвлөрөлтийг сайжруулна. 
39.Бүтээлч байдлыг нэмэгдүүлнэ. 
40.Суралцах чадварыг нэмэгдүүлж, ой тогтоолтыг сайжруулна. 
41.Залуу, эрх хүчтэй байдлыг хадгална. 
42.Сэтгэл хөдлөлийг тогтворжуулна. 
43.Бусадтай харилцах харилцааг сайжруулна. 
44.Муу зуршлаас салгана. 
45.Зөн совинг хөгжүүлнэ. 
46.Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ. 
47.Нөхцөл байдалд бодит дүгнэлт өгч, алсын хараатай болгоно. 
48.Жижиг сажиг дэмий зүйлсэд анхаарахаа болино. 
49.Ярвигтай асуудлыг тайвнаар шийдвэрлэх чадвартай болно. 
50.Зан байдлыг төвшитгөнө. 
51.Зорилгоо тодорхойлох хүчийг нэмэгдүүлнэ. 
52.Баруун зүүн тархины хоорондоо илүү харилцаа холбоотойгоор ажиллана. 
53.Хариу үйлдэл үзүүлэх чадвар сайжирна. 
54.Бэрхшээлт асуудлыг даван туулах чадвар нэмэгдэнэ. 
55.Аливааг ойлгох ойлгоц сайжирна. 
56.Биеийн хөдөлгөөнөө илүү сайн удирдаж чадна. 
57.Сэтгэн бодох чадвар нэмэгдэж, оюун ухааны түвшин дээшилнэ. 
58.Ажилдаа сэтгэл ханамжтай болно. 
59.Хайртай дотны хүнтэйгээ илүү ойр дотно харилцана. 
60.Сэтгэцийн өвчний шинж тэмдгийг бууруулна. 
61.Бусадтай ойлголцоход илүү хялбар болно. 
62.Түрэмгий зангүй болно. 
63.Архи, тамхины хэрэглээгээ хянаж, хязгаарлаж сурна. 
64.Мансууруулах бодис, эмний хэрэглээнээс татгалзана. 
65.Нойр багатай хоносон ч хурдан сэргэж, нойроо богино хугацаанд сайн авч сурдаг. 
66.Нам унтаж сурахын тулд удаан хугацаа зарцуулахгүй. 
67.Нойргүйдлээс ангижирна. 
68.Аливаад хариуцлагатай байдал нэмэгдэнэ. 
69.Тээврийн хэрэгсэл жолоодох үеийн уур хилэн багасдаг. 
70.Хэт их бодолд төөрөгдөхөө болино. 
71.Санаа зовнил багасна. 
72.Бусдыг сонсох чадвар сайжирна. 
73.Бусдад туслах, өрөвч нинжин сэтгэл нэмэгдэнэ. 
74.Бусдад зөв зохистой шүүмжлэлийг хэлж чаддаг. 
75.Тэвчээртэй болно. 
76.Өөрийгөө хянаж, үйлдэл хийхээсээ өмнө юу хийхээ ухамсарлана. 
77.Зан байдлыг тогтвортой болгож, аливаад тууштай байж сурна. 
78.Сэтгэл хөдлөлөө савлуулахгүй байх чадвартай болно. 
79.Алсын хараатайгаар асуудлыг зохицуулна. 
80.Сэтгэл санааны тогтвортой байдлыг бий болгоно. 
81.Аз жаргалтай, сэтгэл хангалуун байдлыг олж харах нүд нээгдэнэ. 
82.Амьдралын зорилгоо ухамсарлана. 
83.Өөрийгөө үнэлж сурна. 
84.Амьдралын урам зориг нэмэгдэнэ. 
85.Цэцэн мэргэн ухаантай болно. 
86.Өөрийгөө болон бусдыг гүн гүнзгий ойлгоно. 
87.Бие, сэтгэл, сүнсээ нэгтгэхэд суралцана. 
88.Сүнслэг байдлаараа амарч буйгаа мэдэрнэ. 
89.Хэн нэгнийг байгаагаар нь хүлээн авч сурна. 
90.Уучлах, нигүүлсэх сэтгэлтэй болно. 
91.Амьдралыг харах өнцөг эерэгээр өөрчлөгдөнө. 
92.Өөрийн Бурхандаа илүү ойр байгаагаа мэдэрнэ. 
93. Гадны сөрөг нөлөөлөлд авталгүй, дотоод хүчээ ухамсарлана. 
94.Одоо цагийнхаа үнэ цэнийг мэдэрч, одоо цагтаа амьдарна. 
95.Хайрыг бусдад түгээж, илүү гүн гүнзгийгээр хайрлахад суралцана. 
96.Хувиа хичээх ‘би’ гэсэн үзлээс салж, уужуугаар сэтгэнэ. 
97.Байгаль дэлхийнхээ нэг хэсэг болохоо ухамсарлана. 
99.Дотоод хүч, энергиэ нэмэгдүүлнэ.
100.Гэгээрэлд хүрнэ.

Бясалгалын ач тусыг тооцож барамгүй их бөгөөд бясалгалд суралцахын тулд танд сайн багш, мэдээж өөртөө зориулах цаг хугацаа болон ач тусыг нь хүртэх итгэл үнэмшил хамгаас чухал.

Зүгээр л нүдээ аниад суух нь бясалгал биш бөгөөд танд зөв амьсгал, зөв суудлыг тань зааж, бясалгалд зөв удирдах мэргэжлийн сайн багшийг олно гэдэг бол хувь тохиол юм.

Хаана, хэнд хандахаа мэдэхгүй бол та Vicky Yoga- г зориорой. 90088338 дугаарт залгаарай.

Бурхан таныг ивээх болтугай!   -Иогийн Гүрү Vicky-

www.vickyyoga.com