Бясалгалын 100 ач тус

Ингээд бясалгалын 100 ашиг тусын талаар та бүхэндээ 2 хуваан хэсэгчлэн хүргэж байна.

***Бясалгалын 100 ач тус***

1. Хүчилтөрөгчийн хэрэглээг бууруулна.
2. Амьсгалын тоог багасгана.
3. Цусны эргэлтийг нэмэгдүүлж, зүрхний цохилтыг удаашруулна.
4. Дасгал хийх тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлнэ.
5. Бие махбодийг тайвшралын гүнзгий түвшинд аваачна.
6. Цусны даралт өндөртэй хүмүүст даралт бууруулах эмчилгээ болно.
7. Цусан дахь лактат буюу сүүн хүчлийн хэмжээг бууруулснаар сэтгэлийн түгшүүр зовнилыг багасгана.
8. Булчингийн чангаралыг багасгана.
9. Харшил, үе мөчний үрэвсэл зэрэг архаг өвчнийг эмчилнэ.
10. Сарын тэмдгийн өмнөх синдромыг намжаана.
11. Хагалгааны дараах нөхөн сэргэлтийг сайжруулна.
12. Дархлааны тогтолцооны үйл ажиллагааг дэмжинэ.
13. Вирусын ажиллагаа, үйл явцыг удаашруулж, сэтгэл зовнилыг багасгана.
14. Эрч хүч, энерги, тамир тэнхээг нэмэгдүүлнэ.
15. Илүүдэл жинг багасгана.
16. Чөлөөт радикалыг бууруулж, эд эсийн гэмтлийг багасгана.
17. Арьсны бүтцийг сайжруулна.
18. Цусан дахь холестеролын хэмжээг бууруулж, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
19. Уушгинд очих агаарын урсгалыг нэмэгдүүлж, амьсгалах үйл явцыг хялбаршуулна.
20. Хөгшрөлтийн явцыг удаашруулна.
21. Архаг, хууч өвчний өвдөлтөөс сэргийлж, багасгаж, хянахад тусална.
22. Хөлсний булчирхайн үйл ажиллагааг хэвийн болгосноор хэт их хөлрөлтийг багасгана.
23. Толгойн өвдөлт болон толгой таллаж өвдөх өвчний зовиурыг арилгана.
24. Тархины үйл ажиллагааг сайжруулна.
25. Энергийн алдагдлыг багасгана.
26. Эмийн хэрэглээг бууруулна.
27. Бие махбодийн идэвхийг нэмэгдүүлнэ.
28. Багтраа өвчний буюу астма өвчнийг эдгээнэ.
29. Тамирчдын амжилтыг нэмэгдүүлнэ.
30. Таны бие махбодийг хэвийн жинд тань хүргэнэ.
31. Дотоод шүүрлийн булчирхайн тогтолцоог зохицуулна.
32. Мэдрэлийн тогтолцоог амрааж, тайвшруулна.
33. Үргүйдлийг эмчилнэ.
34. Өөртөө итгэх итгэлийг бий болгоно.
35. Серотонин буюу баяр баясгалангийн гормоны түвшинг нэмэгдүүлж, энэ нь зан аашинд эерэгээр нөлөөлнө.
36. Айдас түгшүүрээс ангижруулна.
37. Бодлоо хянахад тусална.
38. Анхаарал төвлөрөлтийг сайжруулна.
39. Бүтээлч байдлыг нэмэгдүүлнэ.
40. Суралцах чадварыг нэмэгдүүлж, ой тогтоолтыг сайжруулна.
41. Залуу, эрх хүчтэй байдлыг хадгална.
42. Сэтгэл хөдлөлийг тогтворжуулна.
43. Бусадтай харилцах харилцааг сайжруулна.
44. Муу зуршлаас салгана.
45. Зөн совинг хөгжүүлнэ.
46. Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ.
47. Нөхцөл байдалд бодит дүгнэлт өгч, алсын хараатай болгоно.
48. Жижиг сажиг дэмий зүйлсэд анхаарахаа болино.
49. Ярвигтай асуудлыг тайвнаар шийдвэрлэх чадвартай болно.
50. Зан байдлыг төвшитгөнө...

Үргэлжлэлийг тун удахгүй нийтэлнэ.

Уламжлалт Хатха иогийн гайхамшгийг биеэрээ мэдэрч бясалгах аргад суралцахыг хүсвэл манай Vicky Yoga төвөөс явуулж буй Хатха иог бясалгалын цогц хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.