http://vickyyoga.com/post/23653 http://vickyyoga.com/post/12975 Патанжалийн иогийн судар нь МЭӨ 2 дугаар зуунд бичигдсэн хамгийн агуу сонгодог бүтээл бөгөөд иогийн утга учрыг 196 шадаар дамжуулан дэлгэрэнгүй бичиж тайлбарласан байдаг бөгөөд иогийн 8 шатны тухай өгүүлдэг. Иог гэдэг ойлголтыг бүрдүүлэх тэрхүү 8 зүйлийн 7 дахь шат бол бясалгал бөгөөд иогийн судартаа Патанжали "Аливаа хүн оюун бодлоо ямар нэг гадна, дотны саадгүйгээр тасралтгүй төвшитгөснөөр гүн бясалгалд хүрч чадна. Энэ байдлыг Дяана хэмээн нэрлэнэ." гэсэн байдаг.